Нохой жил ороо нь ордог ноён О.Чулуунбат
2012/09/24
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар яамдуудын дэд сайд нарыг томилсон юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулга, Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуяг, Сангийн  дэд сайдаар С.Пүрэвийг томилов. Түүнчлэн Хууль зүйн дэд сайдад Э.Эрдэнэжамьян, Барилга хот байгуулалтын дэд сайдад Г.Байгальмаа, Батлан хамгаалахын дэд сайдад А.Баттөр, Боловсрол,шинжлэх ухааны  дэд сайдад Б.Ургамалцэцэг, Зам тээврийн дэд сайдад Х.Ержан, Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайдад М.Түмэнжаргал, Уул уурхайн  дэд сайдад О.Эрдэнэбулган, Хөдөлмөрийн дэд сайдад Ж.Батхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  дэд сайдад Э.Тамир, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад О.Чулуунбат, Эрчим хүчний дэд сайдад Д.Доржпүрэв, Эрүүл мэндийн дэд сайдад Ж.Амарсанаа нарыг тус, тус томилж, удтал хүлээлгэсэн суудал эзэнтэй болсон нь энэ. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай байхаар Б.Цогтгэрэл, Ц.Туваан нарыг, энэ албанд томилсон юм.

Тэдний нэг эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдоод байгаа О.Чулуунбат хэмээх энэ эрхэм нохой жил төрсөн, өөрийнх нь хэдэн хүүхэд ч гэсэн мөн л нохой жил төрсөн гэдэг. Тиймдээ ч тэр нэгэн ярилцлагадаа “миний ороо нохой жил ордог” гэж ирээд хээв нэг хэлж байсан хүн. О.Чулуунбат Н.Энхбаярыг бор оймстойгоо ачигдах үед гэрт нь очиж “Улаан хамгаалагч”-ийн үүргийг гүйцэтгэж явсан нэгэн. Тэгэхдээ Н.Энхбаяртай нэгдэх болж УИХ-ын 2012 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн ч өвдөг шороодсон эрхэм.  Өмнө нь УИХ-ын 2008 оны сонгуулиар Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж “ногоон гэрлээр” УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажилласан. .  Тэрээр Монгол Улсын толгой эдийн засагч, шилдэг банкируудын нэг. Улсын банкны ерөнхий хорооны гадаад харилцааны эдийн засагчаас Монголбанкны ерөнхийлөгч хүртлээ банк, санхүүгийн салбарт тууштай хүчин зүтгэж, банкны салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн нэгэн. Мөн 1987-1990 онд Москва хотын Олон улсын банкинд ахлах зөвлөх, диллер, 1998-2000 онд New York хотын капитал маркет трейдерийн албыг хашиж байсан. Мөн 1983-1987 онд Улсын банкны ерөнхий хорооны гадаад харилцааны референт, 1992-1993 онд ХОШТ банкинд нэгдүгээр орлогч захирал, 1993-1996 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэгэхээр О.Чулуунбат Эдийн засгийн хөгжлийн яаманд яах аргагүй хэрэгтэй нэгэн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • yamar chbsanchadaltai l ediin zasagch daa
    2012 оны 09 сарын 26 | Хариулах
  • yamar chbsanchadaltai l ediin zasagch daa
    2012 оны 09 сарын 26 | Хариулах
  • yamar chbsanchadaltai l ediin zasagch daa
    2012 оны 09 сарын 26 | Хариулах
  • yamar chbsanchadaltai l ediin zasagch daa
    2012 оны 09 сарын 26 | Хариулах
  • yamar chbsanchadaltai l ediin zasagch daa
    2012 оны 09 сарын 26 | Хариулах
Сонин хачин