Гэргий нь “гэнэт цооров”
2012/09/20
Ардчилсан намынхан төрийн толгойд ганц гарсан дээрээ дөмөгхөн бужигнуулаад бас хөлжөөд авья гэж бодсон бололтой. Хамаг л яамд, агентлаг нарын хурган дарга хэмээх тэрүүхэндээ л мөнгө угаахад хамгийн тохиромжтой албанд өөрсдийн ураг садан юу л байдгийн тэр бүхнээ зүтгүүлж яваа. Ерөнхийлөгч ах данзанаа, Ерөнхий сайд хүргэн хүүгээ, Хуульзүйн сайдтан дүүгээ гэх мэтээр АН-ын түшээд аль хэдийнэ амраг садангуудаа дарга болгочихсон догь гэгч нь сууж байгаа. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр бас л АН-ын ах данзан бүр эхнэрээ даргад өргөмжилсөн гэх. Тэр нь хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр гэж нэг хөөрхөн ч юм шиг “хөлдүү” ч юм шиг бүсгүй. Уг нь түүнийг ийн дээшээ дэвшээд гараад ирэхээр мэдлэг боловсрол ур чадвартай гэж сонсож байгаагүй. Нөгөө гэнэт цоорно гээч л болоогүй бол шүү дээ.  
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин