
Гэрэл зураг гэдэг нэг насны дурсамжийг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулдаг эд мөнөөс мөн бололтой. УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайд Ч.Сайханбилэгийн энэхүү зургууд бага нас хийгээд залуу үеийнх нь хамаг л сайн сайхан бүхнийг шингээсэн гэлтэй. Тэрээр бага байхын “дарга” хэмээх сэтэр зүүж ирсэн нэгэн гэнэ лээ. Пинорын бүлгийн ахлагчаас эхлээд л өдгөө ЗГХЭГ-ын дарга хүртэл дэвшиж чадсан боловсрол мэдлэг өндөртэй хүн. Түүгээр ч барахгүй биеэ авч яваа байдал, зүс царай, хувцаслалтаас эхлээд парламентын хэд дундаа л “цахиур” хагалдаг эрхэм. Өндөр бол өндөр, царай зүстэй бол зүстэй, мөнгөтэй бол мөнгөтэй түүнийг гэх охид бүсгүйчүүдийн цуваа мэдээж хол үргэлжилнэ биз ээ.
Харин түүнтэй хар багаасаа л үеэрхэж өнөөг хүртэл төрийн том албанд хүчин зүтгэж яваа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын хувьд бас л мэдлэг боловсролтой, боловсон төрийн хар хүн. Харин хамгийн хачирхалтай нь тэр бодинкон дээр уртаа түрийтэй цав цав цагаан оймс өмсөн байгаа нь. Гэхдээ С.Баярцогт гишүүний хувцаслалт хэзээнээсээ л сонин содон байсан. Бүр тэр залуудаа эрдэмтэн туулай шиг харааны томоо гэгчийн шил зүүдэг байсан нь зохисон гэж ванлий байгаа биз. Харин одоо бол тэрээр хар нүдний шилнээс сална л гэвэл гонж. Хаа ч явсан зүүж л байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна