Анхны томилолт
2012/09/19
Улсын Их Хурлын дарга З.Энхболд есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд газар тариалангийн гол бүс нутаг болох Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах аж. Улсын Их Хурлын дарга энэхүү анхны томилолтоороо Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Орхон сумын хадлангийн салаа, өвс тэжээлийн фонд, гурилын үйлдвэр, аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын элеваторын үйл ажиллагаа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэдийн ажил байдалтай танилцах юм. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг, хүүхдийн ордны үйл ажиллагаа, Жаргалант сумын төмс, хүнсний ногоо тариалдаг иргэдийн ургац хураалтын ажил, шувууны жижиг фермерийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Мөн УИХ-ын даргыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нар дагалдан ажиллах юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин