Юунд ам алдав
2012/09/18
Монгол Ардын Намын 300 шахам гишүүн өчигдөр МАХН-д элссэн билээ. Энэ үйл явдал намуудын дотоод зөрчлийг харууллаа хэмээн зарим хүмүүс үзэж байсан. Үнэндээ ч энэ таамаглал үнэн болох бараг тогтоогдчихлоо. Сүүлийн үед МАХН-тай ширүүхэн тэмцэл хийж байгаа эдийн засагч Н.Дашзэвэг энэ талаар ам алдсан ч учиртай биз.
 Тэрээр өчигдрийн үйл явдлын талаар “Ер нь бол “Шударга ёс” эвсэлд дотоодын маш олон зөрчилтэй асуудал бий. Хэдийнэ үүсчихээд байна. Монгол Ардын Намын гишүүд ч гэж дээ, ер нь бол нам бус зүгээр л хороо хорины хэдэн хүн элсч байгаа нь үнэн байх.
 Гэхдээ би дээр хэллээ шүү дээ. МАХН-д байгаа залуус, сонгуульд хүч хөрөнгөө зарсан хүмүүс одоо горьдлогын мөр гээд томилгоо дуусахыг хүлээж байгаа.
 Хэрэв томилгоо шударга бус болвол Монгол Ардын Нам руугаа орох хүн олон байгаа. Үүнийг би Монгол Ардын Намаас МАХН руу орж байгаа ч юм уу, орох гээд ч байгаа юм уу бүү мэд тэр хүмүүст сануулга болгож хэлж байна” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан байна.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин