“Асан”-уудын арми
2012/09/14
Өдөр хоног ахих тусам сонин содон мэдээлэл, үйл явдалууд чих дэлсэх юм. Саяхан гэхэд нэгэн гайхалтай төрийн бус байгууллага үүд хаалгаа нээсэн гэнэ. Тэр нь асангуудын хамтарсан байгууллага юм байх өө. Нэг үгээр хэлбэл  өмнө нь парламентад сууж байсан, дахин сонгогдож чадаагүй гээд олон гишүүн асан хүмүүс нийлж "Нээлттэй парламент" нэртэй байгууллагад нэгдсэн аж. Мөн зургаан удаагийн парламентад сонгогдож байсан хүмүүс энэ байгууллагад орж болох давуу эрхтэй юм гэнэ. Юутай ч азгүйчүүд буюу асангууд ирэх дөрвөн жилийг улс төрөөс хол өнгөрөөхийг хүсэхгүй байгаа бололтой. Тэд УИХ-ын гишүүн биш ч парламентад хяналт тавьж ажиллахаар зориг шулуудсан нь энэ аж. Тэдгээрийн дундаас хамгийн идэвхитэй нь Чингэлтэйд чимхийн төдий санал дутаж тахимаа өгсөн УИХ-ын гишүүн асан Д.Очирбат гэнэ лээ. Арга ч үгүй биз дээ зайлуул бараг ялалт авчихлаа гэж бардагнаж суусан юм чинь.  Ямартаа ч унасан, азгүй  бөхчүүд ийн нийлж парламентад сууж байгаа "азтай" хэдээ "тагнах" гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин