Эксийг Н.Энхбаярын хойноос явуул
2012/09/13
Арав гаруй хоног араас нь гүйж, нэхэл дагал болон байж Чингэлтэй дүүргийн засаг ноён Д.Ганболдыг огцоруулсан. Огцоруулсан ч гэж дээ мань эрхмийг одоо болтол аваад хаячихсан тушаал гараагүй байгаа гээд орных нь хүнийг нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл батлахаасаа цааргалж суугаа.  Уг нь түүнийг  тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 24 гишүүнээс 17 гишүүн буюу 70,5 хувийн  ирцтэйгээр хуралдаж, олонхийн саналаар огцоруулая аа гээд хуулийн дагуу гараа өргөж шийдвэрээ гаргасан. Тэгтэл мань экс засаг дарга дүүргийнхээ 20 жилийн ойг далимдуулан хэлтэс хороодын дарга нартаа сая саяар нь мөнгө тарааж бэлэг барьсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй Д.Ганболд экс бүх ажилчиддаа 500 мянган төгрөг бэлнээр өгсөн сурагтай. Уг нь улсын төсөв дэх мөнгө “00” зааж, төрийн албан хаагчидынхаа цалин хөлсийг ч өгч чадахгүй дампуурал зарласан сурагтай байгаа. Тэгэхээр энэ мэт эдийн засгийн алуур хийсэн эрхмүүдийг эргээд нэг шалгаж, эсвэл Н.Энхбаярын хойноос явуулбал яасан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин