УИХ-ын гишүүн О.Содбилэг Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцож байна
2012/09/13
МАН- аас сонгогдсон УИХ-ын хамгийн залуу гишүүн О.Содбилэг Монгол Улсаа төлөөлж Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцож байна. Тианжин хотод 9-р сарын 11-13-ныг хүртэл үргэлжлэх  энэхүү зуны Давос хэмээн нэрлэгдэж заншсан чуулга уулзалтанд олон орны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар оролцдог бөгөөд  дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч, бизнесмен, иргэний нийгмийн болон бусад олон салбарын төлөөллүүд өнөөдөр дэлхий даяар тулгарч байгаа чухал асуудлууд дээр санал бодлоо солилцдог юм.
Монгол улс  дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед дэлхийн чиг хандлагыг тодорхойлох нөлөө бүхий хэлэлцүүлгүүдэд манай улсаас идэвхитэй оролцож санал бодлоо илэрхийлж, аливаа асуудалд өөрийн байр сууринаас хандах нь чухал болохыг О.Содбилэг гишүүн хэвлэлийхэнд мэдээллээ.   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • amjilt husye hamgiin zaluuhan haluuhan gishuund xaxa
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
Сонин хачин