Гуйлган байж тангарагаа өргөх гэнэ
2012/09/13
Н.Энхбаяр гуйгаагүй бол аль хэдийнэ гишүүн болох байлаа гэж ирээд сүр дуулиантайхан нэгэн эрхэм УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг авсан гэнэ. Тэр  нь “МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвслийн жагсаалтанд нэр дэвшисэн Ц.Оюунбаатар юм байх. Ер нь энэ эвсэлээс Их хуралд суух нэг суудал хоосон байсан билээ. Тус эвслийнхэн энэ суудалдаа хэнийг суулгахаа ч мэдэхгүй хэдэн сарыг авсан. Мэдэхгүй байсан ч гэж дээ Н.Энхбаяр даргыгаа цагаадаад гараад ирж магадгүй тэгэхээр нь суулгачихая гэж найдаж байсан байх. Харамсалтай нь тийм болоогүй Н.Энхбаяр дарга юун Их хуралд суухтай мантай байгаа. Юутай ч тэр сонгуулийн дүн гарснаас хоёр сарын дараа ийнхүү түр үнэмлэхээ авч байгаагаа "Н.Энхбаяр дарга гуйсан учраас" гэж тайлбарлаж байгаа нь л сонирхолтой байгаа юм. Бүр  МАХН-ын дарга Н.Энхбаяр учир байдлаа хэлж түр хүлээхийг хүртэл хүсэж, гуйж сүйд болсон юм байх.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин