ЗАСАГ НОЁН & ШҮҮХ Хэнийх нь зөв бол. САЙД АА

Задарсан засаг ноёдын хэрэг, төвөг бас авилга ар араасаа илэрч аавын хаалгыг ч мөн л араа араасаа авсан өгсөндөө өлзийтэй гэх нь халаг юм ярьсаар орцгоосон билээ. Энэ адармаат үйл явдалууд сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн хавар ид хүчээ авсан. Олон аймгийн удирдлагыг албан тушаалаа ашигласан, авлига авсан, мөнгө угаасан, газар луйвардсан, хүн зодсон гээд хамруулаагүй хэрэг гэж байгаагүй. Мань хүмүүст ч хийгээгүй юм гэж байхгүй байсан л даа.Тэгвэл өдгөө намрын сайхан налгар өдрүүд үргэлжилж, навчис ганц нэгээр гундах ахуйд мань эрхмүүдийн түрүүч гарч ирсэн сурагтай. Тухайлбал: Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат бөгөөд дээрх хэргүүдийн нэгэнд нь холбогдож, хоригдон шалгуулсан эрхэм бөлгөө. Хамгийн тэнэг гэмээр шийдвэр нь түүнийг бүтэн гурван сар хорьж шалгасны эцэст “хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдов” гэж ирээд хээв нэг хэлж сулласан гэнэ. Барьж хориод жаахан суулгаж байгаад “Өө уучилаарай найз аа. Миний найз чинь ямар ч хэрэг хийгээгүй байсан юм шүү дээ. Хуулийн цоорхой байж. Манийгаа ёстой уучлаарай.” гээд л суллаад байх гэж үү. Үнэхээр хэрэг хийгээгүй бол хоригдсон хүнд нь хохиролтой болохоор эргүүлээд тэр ял өгсөн шүүхтэй нь заргалдах хэрэгтэй. Харин эсрэгээрээ бол тэр ялыг нь эдлүүлж чадахгүй, наана нь суллаж дураар нь тавьсан газартай нь маргалдах хэрэгтэй болно. Тэгэхээр бүхэл бүтэн Ардчилсан Улсын хууль яаж ажилаад байгааг хэлж мэдэхгүй нь Хууль зүйн сайд аа. Энэ хэнийх нь зөв юм бол оо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна