Юу болоод байна. Сайд аа

Хичээлийн байргүй сурагчид өөр сургууль дээр хичээллэж байна хэмээх мэдээлэл нэгэн сайтид гарсан байхыг олж харлаа. Боловсролын сайд аа. Лавлатал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол III сургуулийн барилгыг нурааж, шинэ барилга барих шийдвэрийг 2012 оны дөрөвдүгээр сард гаргаад байсан гэнэ. Тухай үед хичээлийн жил дуусч байсан учраас хүүхдүүд амрахаар барилгын ажлыг эхлүүлэхээр болсон гэдгийг сургуулийн захирал Б.Болормаа хүртэл хэлж байсан гэх. Гэтэл энэ сургуулийн барилга нь одоог хүртэл эхлээгүй байгаа төдийгүй сурагчид нь өөр сургууль дээр хичээллэж байгаа аж.
Түүгээр ч барахгүй энэ барилгад 2000 оноос эхлэн удаа дараалан акт тогтоож дахин засварлах шаардлагагтай гэх МХГ-ын албан бичиг хүртэл хүргүүлж байсан гэнэ. Ямартаа ч нийслэлийн тэргүүний сургууль хэмээн өргөмжилөгддөг Монгол 3-р сургуулийн 1700 орчим сурагч өөр сургууль дээр хичээллэж байгаа аж. Гэхдээ нийслэлд засвар энэ тэртэй холбоотой байгаа сургууль ганц энэ газраар дуусахгүй цаана нь өч төчнөөн байгаа гэнэ лээ. Энэ мэт асуудлыг, хүүхдүүдийн хохирч байгааг, хичээл нь замхарч байгаа болгоныг нэг нэгэнгүй дурьдана гэвэл нилээд урт удаанаар сунжирах байх.
Тиймээс энэ бүхнийг анхааралдаа авах цаг нь болсон бүр аль хэдийнэ өнгөрсөн ч байж магадгүй юм шүү. Сайд аа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна