Яагаад “Баатар” Үүл батламжилсангүй вэ
2012/09/12
Чингэлтэй дүүргийнхэн Засаг дарга Д.Ганболдоо албан үүргээс нь чөлөөлөх гэж дээр дооргүй юм болж өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Тэгвэл энэ долоо хоногт ч дүүргийн Засаг дарга нартай холбоотой асуулдал үргэлжилсэн хэвээр байна. Уг нь дүүргийн ИТХ-ынхан Д.Ганболд даргаа огцруулж, үүний оронд Т.Аюурсайханыг сонгоод байсан билээ. Гэвч энэхүү шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулах албан ёсны бичиг ирээгүй, батламжлагдаагүй. Тиймээс дараагийн томилгоог мөн батламжлах боломжгүй” хэмээн буцаасан байна.  Түүгээр ч барахгүй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд дүүргийн ИТХ-ын дарга Ч.Батбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар албан бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гэнэ. Уг нь өнгөрсөн долоо хоногт тус дүүргийн ИТХ хуралдаж шинэ засаг даргаар МАН-ынхан Т.Аюурсайханыг, АН-ын гишүүд Б.Батхуягийг Засаг даргад нэр дэвшүүлснээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөхөөр ажиллаж Т.Аюурсайхан хэмээх энэ эрхэм ялалт байгуулж албан ажлаа хүлээж авахад бэлтгээд байсан.  Гэвч хотын мээр ийнхүү түүнийг батламжилсангүй нь олны гайхширалыг төрүүлээд байгаа юм. Магадгүй энэ үйл явдал нь АН-ынханы дарангуйлалтай холбоотой байж болох талтай. Төрийн тэргүүнээс авахуулаад хот, дүүрэг тэр бүү хэл хорооны засагаар хүртэл өөрсдийн хүнээ томилох гэсэн далд санаа байж болох л юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин