Цагаатгах ажлыг…
2012/09/11
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цогийг томилжээ.

Комисс 1930-1940-өөд он, 1950-иад оны эхэн үе, мөн 1960-аад онд тухайн үеийн нам, төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж, улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, ажил, албан тушаалаасаа халагдаж, хуулийн байгууллагуудын хараа хяналтын доор газар нутаг заагдан цөлөгдсөн, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж, судлах, цагаатгах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг зорилготойгоор 1990 онд байгуулагдсан гэдэг.

Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль батлагдаснаас хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга томилогдон ажилладаг болсон юм. Улмаар энэ засгийн газрын дэд дарга нараас ийнхүү Шударга ёс эвсэлийн талаас сонгосон байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин