
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газрын даргаар томилсон хүмүүсийн нэрс тодорсон. Харин энэ дунд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын арга зүйч Ц.Арсландорж хэмээх хүн багтжээ. Тэрээр "Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын даргаар томилогдсон аж. Ерөнхийлөгчийн ах данзан Ц.Арсландоржийг Ц.Элбэгдоржийн нам ялах бүрт албан тушаал өгсдөг хэмээх яриа энэ албан тушаалд очсоны дарааханаас эхлээд тарж эхэлсэн. Энэ ч үнэний ортой юм гэнэ лээ. Тэрээр 1977-1984 онд Сүүний үйлдвэрт лаборант, 1984-2003 онд Найрамдлын районд хорооны дарга, хот тохижилтын байцаагч, байцаагч инженер, ахлах байцаагч, гаражийн дарга, Тохижилт үйлчилгээний компанийн захирал, 2003 -2009 онд УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвд орлогч дарга, даргаар ажиллаж байжээ. Харин 2009 оноос УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан гэнэ. Уг нь төрийн албыг үе заламжлан аав нь аль эсвэл ах нь дүүдээ, хүүдээ өгдөг байсан бол энэ удаа Элбэгээ Ерөнхийлөгч ахдаа өгч аймар том өөрчилөлт хийв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна