Ерөнхийлөгч л болмоор…
2012/09/10
Байна гээд С.Батболд бараг хэлчихсэн гэхэд болно. Түүхэндээ урт удаанаар үргэлжилсэн ялагдалын дараах хуралдаанаар тэр улиран сонгогдож МАН-ын дарга хэмээх сэтэртэй явж болох л байсан. Гэвч тэр тэгээгүй. Урьд өмнө нь энэ суудлын төлөө алалцаж байсан  Ө.Энхтүвшиндээ зүгээр л өгсөн. Уг нь намын бага хурлын гишүүдийн дунд Сү.Батболдыг улируулан МАН-ын даргаар ажиллуулах сонирхол их байсан ч тэрээр өөрөө татгалзсан гэнэ лээ. Тэгэхээр л тэр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өөрийгөө нөөцөлж байж болох л юм. Яг одоогоор хэнд ч хэрэггүй шахам үзэгдэх болсон МАН-ын дарга байснаар түүний нэр хүнд л унана гэж бодсон байх. Тиймдээ ч арай ланзгар нэр төртэй юм гээд Социнтерний дэд ерөнхийлөгчийн албыг “ура” хашгиран авсан байж болох талтай. Ямартаа ч зарим нэг хүмүүсийн хэлж буйгаар “С.Баяр л биш бол С.Батболдоос өөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших лидер байхгүй” хэмээж байгаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин