“Чингис хаан” одонг Чингисийн төрсөн өдрөөр...
2012/09/06
Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлан гаргасан “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 21 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсныг өнөөдөр /2012.09.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.
Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт 6 хүн шагнагджээ. Харин тогтоолын төсөлд “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Мөн “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар баталж байхаар тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • gkg
    Гавъяат хэмээх гажиг шагналаа өгсөөр байх уу Одоо дэлхий дээр Хойд солонгос КубаХятад улс коммунизм байгуулж байгаа бөгөөд тэд л гавъяат гэдэг шар төмөр зүүж өгдөг хэвээрээ байгаа манай ардчилсан ерөнхийлөгч хойд солонгос явж гавъяатын тэмдгийг хэрхэн яаж олгодог талаар туршлага судлах хэрэгтэй тэнд жинхэнэ шударгаар хөдөлмөрлөсөн хүнд өгдөг гэнэ лээ
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
Сонин хачин