Шаардлага
2012/09/05
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар хэвлэлийн хурал хийж Үндсэн хуулийн 41.1 дэх заалтыг үндэслэн нэр бүхий 25 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах шаардлага хүргүүлэх болсон тухайгаа хэлсэн юм.
УИХ-ын Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т заасны дагуу Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын  гэрээг хэлэлцэж, уг гэрээг тодорхой заасан нөхцлүүдийн дагуу байгуулах эрхийг 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт олгосон аж.
  Энэ тогтоолоор  эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны  хөрөнгө оруулалтыг  нөхсөний дараа  төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Тиймээс   Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2011 оны аравдугаар сарын 01-ний дотор бүрэн хангаж, үр дүнг нь УИХ-д ирүүлэхийг шаардаж, 2011 оны есдүгээр сарын 06-ны өдөр албан бичгийг Х.Тэмүүжин нарын 21 гишүүн өмнөх засагт хүргүүлсэн боловч бүрэн хэрэгжихгүй 1 жил болж байгаа аж.
Тиймээс  УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар  Р.Амаржаргал тэргүүтэй гишүүд шинэ Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлж хариуг нь ирэх аравдугаар сарын 05-ны өдөр ирүүлэхийг хүссэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин