Шатар сайдын тушаал
2012/09/04
Бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан Улсын онцгой комиссийн  өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга, УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва даргалан явуулсан юм.  Хуралдаанаар энэ оны долдугаар сар хүртлэх хугацаанд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн асуудлыг авч хэлэлцэв.
    Энэ хугацаанд гарсан гамшгийн улмаас Архангай, Баян-Өлгий, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймагт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах нийт 7,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Эдгээр аймгийн өндөр хүчдэлийн болон цахилгааны тулгуур багана унасныг засах, улсын чанартай автозам, үерийн далан, гүүр эвдэрснийг засварлахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам тээврийн сайд А.Гансүх нарт Улсын онцгой комиссийн дарга даалгасан байна.
    Мөн өнгөрсөн зун хур бороо ихтэй, арвин их ургац хураах нөхцөл бүрдсэн хэдий ч тарианы болцоос хураалт удаашрах, энэ сард цаг агаар эрс ширүүсэх төлөвтэй байгаа тул ард иргэд, тариаланчид, байгууллага аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй эрсдэл хохирлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
    Энэ хуралдааны үеэр комиссийн гишүүдээс төрийн өмчийг даатгалд хамруулах, гамшгийн үнэлгээ хийх мэргэжлийн ажлын хэсэг байгуулах, Онцгой байдлын Ерөнхий газар гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах нь зүйтэй зэрэг санал гарч байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Энэ комиссын нарийн бичгийн ажлыг Иргэний хамгаалалтын талаар А ч үгүй Энх-Амар гэгчийг олон жил цалинжуулсан Одоо болоо юм биш үү
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шатар сайдын тушаал Шадар гэдэггүйсэн билүү эсвэл шатар тоглох тоглодог гэдэг утгаар нь бичсэн юм боловуу энэ сэтгүүлч нь
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
Сонин хачин