
УИХ дахь МАН-ын удирдлагууд Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус намын зүгээс “Шинэчлэлийн” Засгийн Газрын ажилд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Орон нутгийн сонгуулийн талаарх үзэл бодлоо хуваалцсан юм. Хууль зөрчин байж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Орон нутгийн сонгуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж буй гэх АН халамжийн мөнгөөр шоу хийж байна гэж МАН-ынхан үзэж байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Энэ нь мэдээж өчигдөрийн хурлаар АН-ынхан хүний хөгжил сангаас сар бүр хүүхдэд олгох 20 мянган төгрөг болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийн үлдэгдлийг нөхөж өгөх нь зүйтэй хэмээн баталсантай холбоотой юм. Харин МАН-ын удирдлагуудын зүгээс өмнөх Засгийн Газрын шийдвэрээр Хүний хөгжил сангаас ард иргэдэд тарааж байсан “Эх орны хишиг” буюу 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлээд авав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна