МАН “Шударга”-тай нэгдэх нь
2012/09/04
Өчигдөр төрийн ордонд УИХ-д суудал авсан намууд ээлжит хуралдаанаа хийсэн билээ. Тэгвэл МАН-ын хурлын талаарх мэдээллийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дөнгөж сая мэдээлэл  хийлээ. Түүний хэлсэнээр тус хуралдаанаар Орон нутгийн сонгууль, Төсвийн тодотгол,  Төрийн албаны хуулийг нийтийн алба болгох талаар ярилцсан байна. Эрхэм гишүүн цааш ярихдаа “МАН-ын хувьд орон нутгийн сонгуулийг улс төржүүлэх нь буруу. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй байр суурь нэг байгаа гэв. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулсан.” гэдгийг дурьдаж чуулган дээр хамтарсан байр сууриа илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ.  Харин төсвийн хувьд  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдлийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Гэхдээ  халамжийг хэт хавтгайруулахгүй гэдгээ онцолж байсан юм.  Үүний тулд төсвийн орлогын эх үүсвэр болон хямралын үеийн  төсвийн төслийг хийхээр ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нар багтсан юм байна.
.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин