МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шилжиж байгаа гэнэ. Түүнд Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ял нь хууль бус, хэлмэгдүүлэлтийн шинжтэй гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт давж заалдах өргөдлөө өгөөд байсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын сүүлээр болохоор товлогдоод байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна