
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зэрэгцээ харьяа дэд хороодынхоо дарга нарыг сонгох тухай асуудал хэлэлцсэн юм.
Тус байнгын хороонд Нутгийн удирдлагын, Ёс зүйн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын гэсэн дөрвөн дэд хороо харьяалагддаг билээ.
Ингээд Нутгийн удирдлагын дэд хорооны даргад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт, бусад дэд хороодын даргад Ардчилсан намын бүлгийн гишүүд буюу Ёс зүйн дэд хорооны даргад М.Батчимэг, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Р.Гончигдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын хорооны дэд даргад Ж.Батзандан нар нэр дэвшсэнийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна