Модоо барина
2012/08/30
Н.Алтанхуягийн засгийн газрыг нэг л явцгүй хэмээн олон хүн үзэх болжээ. Тэр дундаа бүр МАН-ынхан биш, гудамжнаас улс төр хийгч тэмцэгчид биш АН-ынхан өөрсдөө ийн ярьж хэлж дэлхийгээр нэг зарлаад хаячихлаа. Ялангуяа Ардчилалын гол лидер улс төрчид болох Р.Амаржаргал, Б.Баабар нар тэгээд хэлчихээр энэ засагт итгэх хүн үгүй болж мэдэх. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Анхаарал татахуйц сэдэв”  хэмээх асуулт бас сануулга ард түмний дунд тавьж орхисон нь олны нүд чихийг сортойлгож байсан. Тэгвэл сангийн сайд асан, алдарт нийтлэлч, Ардчилалын алтан хараацай нарын нэг ноён Б.Баабар  нэгэн нийтлэлдэ “Шинэ засаг одоо яадаг бол?  Үнэнийг хэлэхэд найдвар их муутай харагдаж байна” хэмээн дурдсан нь мөн л олныг байдалд оруулах шахлаа. Болж өгвөл энэ нийтлэлийг нэг олоод харчихаарай. Ноён Б.Баабар хэмээх энэ эр зөнч, үзмэрч бас бөө биш. Гэхдээ тэр худлаа ярьдаггүйг санах хэрэгтэй. Н.Алтанхуягаас эхлээд Монголын ард түмэн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин