Харж л байя
2012/08/29
МАН-ынхан шударга юм хойно одоо яая гэхэв. Мань хүмүүс үндсэн хуулиа зөрчихгүй, хуулиа чанд сахина энэ тэр гэсээр байгаад анхдугаар чуулган өндөрлөхөд УИХ-ын бүлгээ батлуулж чадаагүй үлдсэн. Одоо ч гэсэн батлуулаагүй л явна. Цагаан дээр хараар бичсэн хуулиудыг зөрчөөд өөрөөр тайлбарлаад яваад байвал Үндсэн хуулийн хямралд хүрч магад¬гүй хэмээн ярьж суугаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын бүрэн эрх хөндөгдөх юм байх.  Энэ талаар ч С.Бямбацогт гишүүн хэвлэлд ярьж байсан удаатай. “Үндсэн хуульд наймаас дээш суудалтай нам эвсэл УИХ-д бүлэг байгуулна гээд заачихсан байхад цөөнхдөө хүндэтгэлгүй хандаад байвал бид УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахад хүрнэ. Бид бүл¬гээрээ дамжуулж бүхнийг хийдэг учраас цөөнхийн бүлэг зайлшгүй байгуу¬лагдах шаардлагатай бай¬на. Хэрвээ манайхан бү¬рэн эрхээсээ татгалзвал энэ парламент бүрэн эр¬хээ хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын бү¬рэн эрх 57-гоос дээш ги¬шүүн¬тэй байж хэрэгждэг.” хэмээх тайлбараас нь үзэхэд АН-ынхан өнөө маргаашгүй МАН-ынханыг бүлэг байгуулахыг зөвшөөрөх хэрэгтэй болох биз. Эс тэгвээс олон жил ноёрхож засгийн эрхэнд суусан туршлагатай МАН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж ард амьдралд хөл тавьсанаар МУ-ын төр эзэнгүй болж дахиад л бөөн “проблейм” үүсэх магадлалтай. Гэхдээ энэ их эрх ямбаасаа татгалзахад хэцүүхэн л байх биз дээ. Харж л байя.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин