
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болох бөгөөд дор дурьдсан газруудад мөн цагаас болох юм. Тухайлбал:
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагт “А” танхимд эхлэж ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Төрийн ордны “Б” танхимд болох Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, шүүгчийн орон тоо тогтоох тухай, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүд багтжээ.Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд эхэлж нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. Харин төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд болж аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/; мөн дэд хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд болох бөгөөд “Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/ дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна