Намайг дагаад...

МАХН-ын дарга Н.Энхбаярын ачаар нэлээн хэдэн нөхдүүд УИХ-ын гишүүн, сайдын суудалд тухлаад авсан. Тэгээд ч хаврын том сенсаацийн эзэн Н.Энхбаяргүй юм гэж Монголд өчүүхэн ч байхгүй болсон. Ялангуяа улс төрд. Юутай ч авилгын хэргээр аавын хаалга татаад нэлээдгүй хугацааг үдээд байгаа МАХН-ын даргад дагаар орохоор МАН-ын залуу гишүүд зэхэж буй гэх. Нэг л их сүр хүч, хөрөнгө мөнгөөр баярхаж, гайхуулсан МАН-ынхан иймхэн хэврэг, холбиромтгой улс төрийн хүчин байсан юм уу аль эсвэл Н.Энхбаярын нэр нөлөө одоо ч гэсэн оршин тогтносоор байгаа юм болов уу. Ямартаа ч цаг хугацаа харуулах биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна