
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын бага чуулган хуралдсан юм. Тус чуулганаар дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар ярьж, нарийн бичгийн дарга нараа тодруулсан аж.
Улмаар нарийн бичгүүдээ тодруулж тус тусынх нь албанд томилоход экс Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахаар болов. Мөн Э.Батшугар Эрүүл мэндийн яамны дэд сайдад нэр нь дуулдаж байгаа гэхээр энэ хүүд эцгийнх нь нэр сүр амжилт болж ял зэм нь харин юунд ч нөлөөлсөнгүй гэх дүгнэлтийг гаргаад байгаа. Түүнээс гадна намын Төрийн байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар Ч.Чимидсүрэн, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Тулга, Засгийн газар хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг тус тус томилогдсон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна