Анхаарал татахуйц
2012/08/27
АН-ын хүчтэй лидер, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Засгийн газарт багтаагүй. Угаасаа л АН-ын найзууд нь түүнийг багтаагаагүй л дээ. Уг нь Р.Амаржаргал гишүүнийг Сангийн сайд эсвэл Эдийн засгийн сайд болно гэсэн яриа гарч байсан удаатай. Тэгвэл Р.Амаржаргал гишүүн нэгэн сануулга ч юм шиг асуулга ч юм шиг зүйл гаргаж сенсаац тариад байгаа. Түүнийгээ бүр “анхаарал татахуйц сэдвүүд” хэмээн нэрлэсэн. Ямартаа ч УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын “анхаарал татахуйц сэдэв”-үүдэд анхаарлаа хандуулцгааж хариултаа үлдээцгээе.

1.    Засгийн газрын шинэ бүтэц, агентлагуудын бүдүүвч, эрх үүргийн хуваарилалтын цаана ямар улс төр байна вэ?
2.    Засгийн газрын гишүүдийн сонголтын цаана ямар улс төр байна вэ?
3.    УИХ дахь МАН-ын бүлгийг  ”хясах” үйлдэлийн цаана ямар улс төр байна вэ?
4.    УИХ-ын дарга томилохдоо яарч сандарсаны цаана ямар улс төр байв?
5.    Н.Алтанхуягийн олон удаа давтаж буй “дундын зовлон шүү” гэсэн үгны цаана ямар улс төр байна вэ?
6.    УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улс төр.
7.    Шинэчлэлийн төлөө засгийн газар бүрдлээ гэж хэвлэлээр шуугиулж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
8.    Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсаны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь ямар улс төр вэ?
9.    Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шилжүүлж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
10.    Засгийн газрын дотор “мини засгийн газар” байгуулах гэсэн зарим сайдын оролдлого юунд хүргэх вэ?
11.    Биокомбинат, дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын асуудал Ерөнхий сайдын анхаарлыг яагаад татаад байна вэ?
12.    Засгийн газрын бал сар гэгдэх эхний 100 хоногт ямар реформ хийх бололцоотой вэ?
13.    УИХ-ын байнгын хорооны шийдвэр 6 гишүүний ирцтэй, 4 гишүүнээр шийдэгдэх дэгтэй болсон нь дэвшил үү, ухралт уу?
14.    Таван толгой, Оюу толгой асуудлаар “эх оронч” царай гаргаад байсан эвсэл байр сууринаасаа ухрах чиглэл, аргументууд ямар байх бол?
15.    МАН конструктив сөрөг хүчин байх магадлал бий юу? г.м маш олон сэдэв байна.


 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • AN gishuudteigei ewtei shu de
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • hahaha aldag garuu yuma ai sanuulga l bn shu de
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • uls toroo gej hun hun bish boloh yuma da
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • hun
    er ni ih olon emzeg sedew hondson sanuulga bas asuulga bnaa
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • hahaha Zasgiin gazart bagtah sonirholiin uls tor bnaa
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • Er ni iim sanuulga ch yum shig asuulga ch yum shig medeellin tsaana yamar uls tor bn
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • hahaha
    mani hun sharalhaad bgn bn l da
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • gerelee
    sanuulga l yum shig bn shu de
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • olon hund saitai muutai ene hun so medegdel bn asuulga uu sanuulga u ai humuusee
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkkk
    unen bodit gedgiig ni hen medeh yum be hudlaa ch yum shig unen ch yum shig kkkkkk
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • Er ni bol anhaaral tatajil bn unen hudal eseh ni ene medeellin
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • Sodoo
    unen esehiig hen medeh yum be
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • yostoi anhaaral tataj bh chinee ai harin yag yamar uls tor bgaad bgn boldoo
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • We
    taamag tudii l medee bna dag
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • Itgel
    neeree l tiim shuuuuuuuu
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • irgen
    bagtsan bagtaagui ni ymar hamaa bna aaa
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
Сонин хачин