
Эдгээр сайхан залуусыг уншигч авхай надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Удам дамжсан улс төрч болохоор ханцуй шамлан тэмүүлж буй энэ гурван хөөрхөн хөвгүүдийн аавууд нь улс төрийн хүрээнд томоохонд тооцогдох төрийн түшээд байсан хүмүүс. МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугар, “Мон-Атом” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Баттүвшин, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг нар. Эдгээр эрхмүүд бүгд эцгүүдийнхээ хойноос эрх мэдлийн төлөө Их улс төрд хөл тавьж буй. Нэг үгээр хэлбэл шинэхэн засгийн газрын дэд сайд нарын албанд томилогдохоор нэр нь гараад байгаа юм. Бараг батлагдчихсан гэхэд болно. Ямартаа ч эдгээр залуус улс төрийн албыг үе залгамжилан авч, гэр бүлийн засаглал гээч нэгэн шинэ зүйлийг тунхаглах юм байх оо.
Гэхдээ та бүхэн дэд сайдад нэрээ мандуулагсдын намтартай танилцаж өөр өөрийн дүгнэлтийг хийх хэрэгтэй биз ээ.
Батбаяр овогтой Батбилэг
Төрсөн он: 1980 он
Төгссөн сургууль: 1997 онд Нийслэлийн 10 жилийн 24-р дунд сургууль
2002 онд Нью Йорк хотын их сургууль (Барук)
Мэргэжил: Санхүү
Ажилласан байдал: 2002-2004 онд МУ-ын Төрийн албаны зөвлөлд шинжээч
2004-2007 онд “Туул кашемир” ХК-ийн гүйцэтгэх захирал
2007-2010 онд Кашемир Концепт ХХК-ийн гүйцэтгэх захирал
2010-2011 онд Эрдэнэс МГЛ ХХК-д Ахлах эдийн засагч, албаны дарга
201 -2012 онд Эрдэнэс Тавантолгой ХК-д газрын дарга
Нам: Ардчилсан нам
Гадаад хэл: Англи, Турк
Бадамдамдин овогтой БаттүвшинТөрсөн он: 1980 он
Төгссөн сургууль: 1996 онд Улаанбаатар хотын 3-р 10 жилийн дунд сургууль
1998 онд Лондон IUA Их сургууль
Мэргэжил: Бизнесийн удирдлага
Ажилласан байдал:2001, 2003 онд Голомт банкны Мэргэжилтэн, газрын дарга
2003-2005 онд “Эрдэнэ Булган” ХХК Гүйцэтгэх захирал
2005-2009 онд “Алтай голд” ХХК Гүйцэтгэх захирал
2009 оноос одоог хүртэл “Хөх тэнгэр” ХХК ТУЗ-ийн гишүүн
Нам: Ардчилсан нам
Гадаад хэл: Англи, Орос
Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр хүү, нэг охины хамт амьдардаг.
Энхбаяр овогтой БатшугарТөрсөн он: 1987
Төгссөн сургууль: АНУ-ын Массачусетс мужийн Бентли их сургууль
Мэргэжил: Хуульч
Ажилласан байдал: Их сургууль төгссөнийхөө дараа гадаадын банкинд ажиллаж байсан
Швейцарь-Монголын худалдааны танхим хэмээх байгууллагыг 2010 онд Луганод байгуулж ерөнхийлөгчөөр нь ажилласан
“Ремиф” компанийн захирал
Нам: МАХН
Гадаад хэл: Англи, Орос, Төвд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна