АН-ын дэд сайдууд
2012/08/24
Засгийн газрын шинэ дэд сайд нарын нэрс ганц нэгээр сураг дуулдсаар л байгаа. Яамдын сайд нарыг хуваарилсан жишгээр АН 11, “Шударга ёс” эвсэл 4, ИЗНН 1 дэд сайд томилохоор болсон гэдгийг өмнө нь хэлж байсан удаатай. Тэгвэл АН-ынхан дараах байдлаар дэд сайд нарынхаа нэрийг гаргаад байгаа юм. Эдгээр хүмүүсийн нэрийг хэлэлцэж батлаад маргаашийн Засгийн газрын хуралдаанаар томилох ёстой гэнэ.

Хууль зүйн дэд сайд- АТГ-ын тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд-  ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх  захирал И.Нарантуяа /өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон/
Барилга, хот байгуулалтын дэд сайд- Б.Баттүвшин /УИХ-ын гишүүн асан Бадамдамдингийн хүү/
Батлан хамгаалын дэд сайд- ҮЗХ-ны гишүүн Г.Байгальмаа
Гадаад харилцааны дэд сайд- Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг
Уул уурхайн дэд сайд- Б.Батбилэг /УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин