Харуулын цэрэг
2012/08/24
МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” хамтарсан Засгийн газарт шурган орсоноор намын дотоод бүтцэд нэлээн өөрчлөлт гарсан. Тухайлбал, дэд дарга байсан Д.Тэрбишдагва Шадар сайд, намын ЕНБД байсан Н.Удвал Эрүүл мэндийн сайд, нарийн бичгийн дарга байсан Ч.Улаан Сангийн сайд гэх мэтээр алга болсон. Харин одоогоор тэдний хуучин албан тушаалыг хэнд өгөх талаар яригдаагүй байгаа аж. Харин ЕНБД-ын суудалд нэгэн эрхэм очихоор зангиа юугаа засан буй нь хоёр сонгууль дараалан өвдөг шороодоод балагтай яваа Г.Шийлэгдамба.  Уг нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад улстөрийн томоохон албан тушаал хашиж, намдаа ч нэлээд нэр хүндтэй нэгэн байсан. Харин Байгаль орчны сайдын албан тушаалаа өгснөөс хойш улс төрөөс хол байж, гадаадад мэргэжил дээшлүүлээд ирсэн. Гэхдээ ирмэгцээ л Н.Энхбаяртаа дагаар орж энэ тэнд нь бөндөгнөж явсан гэдгийг мэдэх хүн олон биз. Ямартаа ч тэр Н.Энхбаярыгаа эзгүйд намынх нь хамаг амь амьдралыг атгандаа авч, харуулын цэрэг шиг зүтгэхээр болсон нь үнэн гэдгийг баттай эх сурвалж мэдээллэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин