
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа газар олголт, зам засвартай холбоотой асуудлыг шийдэх чиглэлээр эхлээд буй. Тэгвэл “нийслэлийн баатар”-ийн маань дараагийн ажил нь орос ах нарын хөшөөг буулгаж, хотоо цэвэрлэх гэнэ.
Учир нь коммунистуудын хөшөө Ардчилсан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байх нь зохисгүй гэсэн агуулгатай зарлиг гаргаж Ардчилсан нам засгийн эрхийг барьсан гэдгийг харуулах бололтой. Юутай ч баатар Үүл даргын эхний нураалтанд Сүх жанжинтай хаяа дэрлэн орших Ленин ахын хөшөө болон Баянзүрхийн баатар Жуков нарын хөшөө хамрагдах аж. Түүгээр ч барахгүй ирэх жилээс Сүхбаатарын хөшөөг нүүлгэх ажлыг хийнэ гэх мэдээллэл гараад байгаа. Хаана аваачих нь шийдэгдээгүй ч Э.Бат-Үүл дарга хашаандаа залахгүй нь тодорхой. Харин эдгээр хөшөөнүүдийн оронд юу барих бол гэдэг нь сонирхолтой. Цэцэрлэгт хүрээлэн үү аль эсвэл Ардчилалын алтан хараацай нарын баримал уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна