Ч.Улааныг орлогч
2012/08/21
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Логийн Цогийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар санал нэгтэй дэмжсэн юм. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн Л.Цогийг УИХ-ын дэд даргаар сонгох саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 41 нь зөвшөөрч, 95,3 хувийн саналаар Л.Цог УИХ-ын дэд даргаар сонгогдов.

Логийн Цог 1952 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль төгссөн. 1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн Хуульзүйн салбар, 1988 тонд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой.
Ажилласан байдал:
1977-1979 он-Улсын прокурорын газар, Шүүхийн хяналтын хэлтсийн прокурор,
1979-1986 он- Улсын прокурорын газар, Шалган зааварлах хэлтсийн дарга,
1988-1990 он-МАХН-ын Төв Хорооны дэргэдэх хянан шалгах хороо, байцаагч,
1990-1990 он- Улсын прокурорын газар, Ерөнхий хяналтын газрын дарга,
1990-1992 он- МУ-ын Парламент, Улсын Бага Хурлын гишүүн, Хуульзүйн байнгыбн хорооны дарга,
1993-1996 он- “Алтан товчоо” ХХК, Ерөнхий захирал,
1996-1999 он- УИХ-ын Тамгын газар, Ерөнхий нарийн бичгийн дарга,
1999-2000 он-Засгийн газрын гишүүн- Хууль зүйн сайд,
2004-2006 он- “Шинжлэх ухаан, технологийн парк” ТББ, хуулийн зөвлөх,
            
2006-2009 он- Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Гүйцэтгэх захирлаар ажилаж байсан.
2012 онд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
                                    




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин