
Засгийн газрын танхимын сайдууд томилогдсон. Одоо дэд сайд нарын асуудал ид яригдаж эхлээд байгаа. Мэдээж засгийн газрын сайд нарыг томилсон жишгээрээ дэдүүдийг сонгох учиртай. Тухайлбал, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслээс хамтарсан Засгийн газарт 4 хүн дэд сайд болох юм. Энэ дөрвөн дэд сайдын суудалд МАХН-аас 3 хүн, МҮАН-аас нэг хүн оруулахаар ярьсан. Тэгвэл МАХН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар, туслах Б.Тулга, хуульч Д.Эрдэнжамъяан нарын нэр оржээ. Харин МҮАН-аас ХМОНХ албаны дарга Ч.Чимэдсүрэн дэд сайд болохоор нэр нь тодорчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна