
УИХ-ын анхдугаар чуулганы өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын дэд дарга Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшиж байгаатай холбогдуулан УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Уг асуудлыг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авч УИХ-д танилцуулах шийдвэрийг гаргасанаа УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн шийдвэрээ хуралдаанд онцолсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл нарын гишүүд бүлгийн даргаас асуулт асууж дараагаар нь Ч.Улаан гишүүнийг УИХ-ын дэд даргын албан үүргээс нь чөлөөллөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.7 хувь нь дэмжин УИХ-ын дэд даргаас чөлөөллөө. Улмаар Ч.Улаан гишүүн хамтарсан засгийн газарт Сангийн сайдаар ажиллах эсэхийн төсвийн байнгын хороо хэлэлцэн батласан юм. Ингээд УИХ-ын гишүүн Ч.Улаан Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна