
УИХ-д суусан шинэхэн соньхон түшээдээс хамгийн ажилсаг болоод ах данзангуудынхаа өөдөөс айхтар үг чулуудчихаад байгаа нь Ж.Батзандан. О.Магнай тэргүүтэй хэдэн нөхөд гудамжинд цагаан хоолой барин хашигарч, гуагчиж шударга ёс ухуулан тэмцэл энэ тэр хийж байсан цаг саяхан. Тэгвэл мань хүн өдгөө их хуралд суучихсан бас ч гэж хэлэх гэснээ хэнээс эмээлгүй хэлчихэж улс төрд шинэ дүр төрх бий болгоод байгаа нь олны анхаарлыг бас талархалыг хүртээд амжсан. Ямартаа ч Ж.Батзандан гишүүн саяханы хуралдаан дээр нээлттэй хэлэлцүүлэг энэ тэр хийж байх санаа гаргасан нь биелэлээ олж эхэлсэн. Өнөөдөр л гэхэд тэр ”Боловсролын шинэчлэл ба хичээлийн шинэ жилийн нээлтийн бэлтгэл” сэдвээр Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна