
Ардчилсан намын 13 гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилоод эхнээсээ ажлаа хүлээгээд авсан. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон намаас томилогдох сайд нарын асуудлыг ирэх даваа гарагт хэлэлцэхээр болсон. “Шударга ёс” эвслийн хувьд гурван яам болон Шадар сайдын суудлыг авахаар тохироонд хүрсэн бөгөөд ерөнхийдөө сайдын суудалд суух хүмүүсийн нэрс тодорхой байгаа. Харин Иргэний Зориг-Ногоон намынхан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг удирдана. Гэвч тус намуудын зүгээс сайд нараа дотроо томилоогүй байгаа бөгөөд анх УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг энэ суудалд зааж өгсөн. Гэвч шинэхэн гишүүн маань даруухан зан гаргаж сайдын сэнтийгээс татгалзсан сурагтай. Тэгэхээр чи биш бол би гэгчээр С.Оюун гишүүнд энэ суудал ирэх болов уу. Ногоон нам угаасаа хоёрхон суудалтай. Тэгээд гаднаас сайдад суух тийм боловсон хүчин байхгүй болохоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн С.Оюун удирдах л болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна