“Шинэков” сайдууд ажилдаа
2012/08/18
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимын гишүүдийг томилсон билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим Засгийн газрын тэргүүнээс гадна 18 гишүүнтэй байхаас АН-ын харьяалалтай 13 сайдыг өчигдөр томилсон. Тэгвэл өнөөдөр шинээр томилогдсон сайд нар харьяа яам нь дээрээ очиж  ажлаа хүлээж авч байгаа юм. Тухайлбал, Гадаад харилцааны сайдаар томилогдсон Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Барилга хот байгууллалтын сайд Ц.Баярсайхан зэрэг АН-аас шинэ засгийн газарт яамдыг толгойлох гишүүд тамга тэмдэгээ хүлээн авч ажилдаа орлоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин