Өлсгөлөн зарлана гэжээ
2012/08/17
МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийлээ.
Уг хурлын үеэр өмгөөлөгч С.Нарангэрэл Н.Энхбаярыг гэм буруугүй хэмээн Нийслэлийн шүүхэд ахин нотлох баримт өгөөд байгаа гэдгээ мэдэгдсэн төдийгүй Монгол Улсын төрд хариуцлагатай өндөр албан тушаал хашиж, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж ирсэнийг нь хүндэлж үзээд 30 хоногийн дотор биш, яаралтай шүүх хурлын товыг  зарлахыг хүссэн юм. Н.Энхбаяр яллах дүгнэлтээ хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй бөгөөд эрхийнхээ дагуу өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд давж заалдах өргөдлөө өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлээд байсан. Харин түүний өргөдлийг дүүргийн шүүх Нийслэлийн шүүхэд хүргүүлсэнээс хойш ажлын 30 хоногт багтаан дахин шүүх хурлын товыг зарлах учиртай аж.
Мөн бид Н.Энхбаярын бие нь муудаж, ухаан алдаж унасан талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл МАХН-ын даргыг эмчилэхээр клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс эмч нарын баг 461-р анги руу өчигдөр очсон бол өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тусгайлсан комисс томилогдон очсон юм. Тэгэхээр экс Ерөнхийлөгчийн бие тийм ч сайнгүй байгаа бололтой.Түүгээр ч барахгүй Н.Энхбаяр өмгөөлөгчдөө ахин өлсгөлөн зарлах тухай мэдэгдсэн ч эрс татгалзаж болиулсан гэнэ. Гэхдээ байдал хаашаа ч эргэж мэднэ. Тэр нэг бол тэгж ингэж бие, амь насаараа дарамталж байгаад цагаадна. Аль эсвэл ялагчийн үйлдсэн ялыг үүрч байгаад мөнх бусыг үзүүлнэ байх даа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • шүүхээс гэм буруутай нь тогтоогдоод л ял сонсоо биздээ үйлийн үрийг их сайн мэддэг хүндээ уул нь эсвэл худлаа дүр үзүүлсэн хумсаа нуусан ландрам байсан юм болов уу
    2012 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin
    gantshan enkhbayar l bie ni muudaad uhaan aldaad baihiin busad horigdoluud yaj olon jil boldog yum boloo gaihaad baihiinene odoo boliuul taariishdeeiim baga yal ugch baihad davraad baihiimaa
    2012 оны 08 сарын 17 | Хариулах
Сонин хачин