Шинэ сайдууд
2012/08/17
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдэд мэдээлэл хийж гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлаас засгийн газарт томилогдон ажиллах сайд нарын нэрс  гаргасныг  өнөөдрийн бүлгийн хуралдаанаар  баталгаажуулсаныг дуулгасан юм. Түүнээс гадна УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ц.Баярцогт, Өргөдөлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн  Р.Бурмаа,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар С.Одонтуяа нарын нэрийг дэвшүүлсэн гэдгийг ч мөн хэлсэн. Ямартаа ч эмх цэгцэндээ нэлээд удаашралтайгаар орж буй шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах нэрс дараах байдлаар гарсан байна.












Ардчилсан намаас

Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг
Гадаад харилцааны сайд Л.Болд
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
Зам тээврийн сайд А.Гансүх
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
 Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс

Эрчим хүчний  сайд М.Сономпил
Эрүүл мэндийн сайд  Н.Удвал
Сангийн сайд  М.Энхсайхан

Иргэний зориг-ногоон намаас
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Дэмбэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин