
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн ёсоор тус байнгын хороо өчигдөр үдээс хойш дахин хуралдаж, дээрх хуулиуд болон тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг хуралдаан дээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүдээс бичгээр гаргасан 30 гаруй саналыг хэлэлцэн ихэнхийг нь дэмжиж, эдгээр хууль болон тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь санал нэгтэйгээр дэмжиж байсан юм.
Ингээд засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Р.Гончигдорж гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд мөн санал нэгтэй дэмжсэн талаар засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна