Таашаадаггүй
2012/08/16
Монголын улс төр хэл ам, хэрүүл тэмцэлийн дор бөөн будлиан бужигнаан болон байж одоо л нэг эмх цэгцэндээ орох аядаж байгаа. Тэгтэл өөрсдийгөө олонхи хэмээн оодорч яваа хараацайнууд Засгийн газрын бүтцийг тэр чигээр нь өөрчилж яамдыг бараг 50 хувиар нэмээдэхсэн. Нэг үгээр хэлбэл АН-ынхан эцгийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй байх үүднээс 11 байсан яамыг 16 болгон бүтцээ өөрчилсөн. Энэ тал дээр зарим нэг гишүүд эсрэг байр суурьтай байгаа. Ялангуяа “Бие даагчдын зөвлөл” хэмээгчийг байгуулсан гурван нөхөр. Тэднийг нэг Х.Болорчулуун хэмээх энэ эрхмийн хэлж буйгаар бол дээрх бүтэц төрийн албан хаагчдаас эхлээд дээр дооргүй баахан бужигнаан үүсгэх нь тодорхой. Түүний хувьд “Би хувьдаа яамдын тоог олон болгохыг таашаадаггүй юм. Монгол Улс түүхэндээ 8-11 яамтай явж ирсэн. Одоогийн байдлаар бараг 50 хувиар нэмчихлээ. Цаг үеийн шаардлагаар ганц хоёрыг нэмж болох ч өнөөдрийнх шиг ингэж олноор нэмэх нь буруу юм”. Түүгээр ч барахгүй бие даагчид хамтран энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахаар зэхэж байгаа гэнэ лээ. Ямартаа ч өмнөх засгийн газар, түүний өмнөх засгийн газар ч тэр ялгаагүй 11 яамаа арай гэж авч явж байсныг хүн бүр мэднэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Altanhuygiig demjij bna aa
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Altanhuygiig demjij bna aa
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Hadaa
    uuruu buruu yariad baih shig baihiin minii hubid zuv yum shig eee
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • AN-iig uls orondoo ih zuil hiine gedegt itgej naidaj baigaaa
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • erunkhiiduu bolj bna gej uzej bgaa sh deee
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Chooj
    Zasgiin gazriin heregjuulj bgaa ajliig demjij bgaaa amjilt
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • butets bureldehuunee uurchluh ni zuv sh deee yu ni bolohgui bna aaa
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Ardchilsan namd itgej bgaa ard tumniihee itgeliig aldahgui eeee gedegt
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Altanhuygiig demjij bgaa
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Khulgee
    harin ch zuv yum bish uuu
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Khulgee
    harin ch zuv yum bish uuu
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Алтанхуягийн засгийн газрын бүтэц шлдэг санаа урагшаа
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • яамын тоог нэмэсэнтэй санал нэг байна
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • хэрэгжүүлэгч агентлагуудыг хасаж байгаа нь миний бодлоор хамгийн шилдэг арга энд л авилга хээл хахуул явагдаж байгаа
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • шинэ засгийн газрын бүтэцийг зөв гэж бодож байна
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • харин ч үүндээр нэмээд мэдээлэл технологийн яам байгуулах хэрэгтэй
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • харин ч үүндээр нэмээд мэдээлэл технологийн яам байгуулах хэрэгтэй
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • харин ч үүндээр нэмээд мэдээлэл технологийн яам байгуулах хэрэгтэй
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй яамар ч юм шинэчлэгдэж өөрчлөгддөг сайн сайнхы төлөө бол доривтой алхам хийх нь зөв
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
Сонин хачин