Сайдын хобби
2012/08/13
Эрхэм сайд Н.Хүрэлбаатар энэ жилийн наадмын нээлт үзэхээр эхнэрийн хамт цайвар шаргал өнгийн дээлээр гоёж ирсэн нь бусдын нүдийг хужирлаж байлаа. Угаас цагаан өнгийг дээдэлж гоёлынхоо нэгэн хэсэг болгосон тэрээр цаст цагаан оргил, өндөр уулсыг шүтэж энэ тэрүүгээр явахдаа хүртэл ууланд гарч, оргилынх нь зургийг заавал авдаг хоббитой гэнэ лээ. Наадмын өмнөхөн Ховд аймгаар явахдаа Сутай хайрханы Ноёны хүрэн ууланд гарч, хийморио сэргээн, хайрханы зургийг харин ч нэг хангалттай дуран авайдаа буулгаснаа сонин болгон хуучилж байсан нь түүнийг хэр энгийн хүн болохыг илтгэх биз. 
Бүр Н.Хүрэлбаатар сайд өөрийнхөө авсан уулсын зургийг жаазлаад өрөөндөө өлгөсөн нь сайн хэвлэлттэй плакат шиг амьд, сүрлэг харагддагийг хүртэл тэр зүрх сэтгэлтэйгээ холбон тайлбарлаж байсан юм.  Ямартаа ч МАН цөөнх болж, Эрүүл мэндийн сайдын суудлаа өгөх гэж байгаа  ч Н.Хүрэлбаатар эрхмийн улс төрийн карьер  улам өсөж яваа, эрч хүчтэй нэгэн гэх олны яриа оргүй биш болов уу. Түүний гэргий эгэл даруу, нүдэнд дулаахан бүсгүй өнгөрсөн жил нэлээн моодонд орсон, эхлээд зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг өмсч, араас нь араас нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хатагтай тэргүүтэн өмссөн давхар уужтай, дан тэрлэг өмсөхдөө өөртөө тун ч донжтой зохисон номин ногоон өнгийг сонгосон нь мэдрэмжтэйг нь илтгэнэ. Харин номин, шүр тэргүүтэн холилдсон ээмэг, энгэрийн зүүлтээ хослуулахдаа захныхаа гадуур зүүлтээ гаргасан нь илүүдсэн чамирхал болоо юу даа гэж харагдахаар.
            

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • emch
    ajilaa sain hiisen avgai ni gadaadiin devsger sh de
    2012 оны 11 сарын 09 | Хариулах
  • dorj
    Amjilt husye
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • emch
    Hurelbaatar said ih ajil hiisen sain said baisan shuu Amjilt husye
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • avgai n yu hiideg ve
    2012 оны 08 сарын 19 | Хариулах
  • Zochin
    Ene zaluu ovoo yum hiigeed baigaa haragddag Gehdee soligdono doo huurhii kkk
    2012 оны 08 сарын 17 | Хариулах
  • irgen
    Saihan zaluuchuud baina
    2012 оны 08 сарын 16 | Хариулах
  • Galaa
    Ene said medleg bolovsroltoi chadvarlag ajilsag gedgiig bi medne
    2012 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Харин олон ажил хийж дажгүй ажиллаж байгаа юм биш үү Амжилт хүсье
    2012 оны 08 сарын 15 | Хариулах
  • хэдхэн сар ажиллахдаа нэлээн авилга авсан энэ хүн бүтэн 4 жил болсон бол сүйд хийх байжээ бурханы авралаар харин цөөн сар сайд хийж гэхдээ л авилгалыг энэ хэдэн сард бузгай авсан байх шүү эхнэр нь бол үнэгэн шулам
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • хэдхэн сар ажиллахдаа нэлээн авилга авсан энэ хүн бүтэн 4 жил болсон бол сүйд хийх байжээ бурханы авралаар харин цөөн сар сайд хийж гэхдээ л авилгалыг энэ хэдэн сард бузгай авсан байх шүү эхнэр нь бол үнэгэн шулам
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • ene zaluu Hovdiinh mun yum uu Aav ni l hovdiinh yum dag uuruu urgumul shuu dee ug undes ni haanahiinh yum boloo
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
Сонин хачин