Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноолоо
2012/08/03
Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал өчигдөр 22.30 цагт шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгч  асан Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноолоо. Сүхбаатар дүүргийн шүүх 19.55 цагт завсарлаж, шүүгч нар гурван цаг зөвлөлдсөний эцэст дараах шийдвэрийг гаргасан байна. шүүгдэгч Н.Энхбаяр нь МИАТ ХК-д БНСУ-аас үнэ төлбөргүй ачаа тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Ж.Мягмаржаргал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөгийн гэрээ хийж эд хөрөнгө завшсан үйлдлийг хэрэгсэхгүй болголоо. Н.Энхбаяр, Д.Дуламсүрэнтэй бүлэглэн “Өргөө” зочид буудал, Д.Чулуунбаатартай хамтран “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж авсан үйлдэл нь тогтоогдсон. Үүнээс гадна ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг завшсан. Мөн Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт” үйлдвэрээс эд хөрөнгө завшсан үйлдэл нь хавтас хэрэгт авсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх үзэв. Ингээд шүүгдэгч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дээрх эд хөрөнгийг завшсан үйлдэл нь 25 сая төгрөгийн хөрөнгө хурааж, долоон жил хорих ял оноов. Мөн эрх мэдлээ урвуулсан үйлдэл нь төрийн албанд хоёр жил ажиллах эрхийг хасаж, мөн хугацаагаар хорих ял ногдууллаа. Д.Дуламсүрэнд 10 сая төгрөгийн хөрөнгө хураах ял оноож, зургаан жил хорих ял оноосон бол Д.Чулуунбаатарт мөн хэмжээний хөрөнгө хураан, 5.1 жил хорих ял ногдууллаа.
Ж.Мягмаржаргалд 25 сая төгрөгийн хөрөнгө хурааж, зургаан жил, мөрийтэй тоглоом тоголсон үйлдэлд нэг жилийн хорих ял оноов. Ногдуулсан ялын хөнгөний хүндэд нь багтаах шийдвэр гаргасан бөгөөд 2009 онд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус бүрээс нь гурван жилийн ялыг хасаж, Н.Энхбаярт дөрөв, Д.Чулуунбаатарт 2.1, Ж.Мягмаржаргалд 3.6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.
Харин ТВ-9 телевизийг хурааж, улсын орлого болгох, Н.Энхбаяраас 54 сая төгрөг гаргуулж, Гандантэгчэнлин хийдэд олгох, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргалын “Лексус-470” машин, Н.Энхбаярын  ХААН банкны .... тоот дансан дахь 89 мянган ам.долларыг хохиролд тооцохоор болсон юм.
Шүүхийн энэ шийдвэрийг МАХН-ынхан эсэргүүцэж, СҮхбаатар дүүргийн шүүхийн гадна цуглаан зохион байгуулсан бол, өмгөөлөгч, УИХ-ын зарим гишүүд энэ бол хэлмэгдүүлэлт, бид цаашид давж заалдах болно гэж мэдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • monholia
    mongol ulsiin eronxiilogch xun iim ch baix gej uvaigui archaagui amia bodson muu novshiig mongol ulsaas zailuulbal taarna Mongol ulsiin eronxiilogch gedeg ner xundiig unagasan buzar novsh Gutchixlaa
    2012 оны 08 сарын 08 | Хариулах
  • gerlee
    yal avah ni zuv harin ch buh nasaar ni horih yal uguh sausan uym
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • sainaa
    enkhbayr dardad hiisen bvteesen yum ih baigaa myanganii zamiig anh sanaachilj odoo bvh aimag barag sum bolgon zasmal zasm gereltei bolson bgaa herew hulgaich shig duugai bj odoogiin ene elbegdorj shig bsn bol ih yum ideed duugai hewtej bh bsn harin temtsegch uchraas vneng ni helj ad bolj ybaa mongoliin hamgiin shildeg uls turch yum shvv ervvl enh baigaarai
    2012 оны 08 сарын 06 | Хариулах
  • 10000 tug avaad 10jil avch bn shuuu
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • yal ni bagadaj bn shuuh denduu baga yal onooj bn
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • yal ni bagadaj bn shuuh denduu baga yal onooj bn
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • buh hurungiig ni huraahgui yasan yum be
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • buh hurungiig ni huraahgui yasan yum be
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • buh hurungiig ni huraahgui yasan yum be
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • zuv bn enhbayar yagaad yal edelj bolhgui gej ene hun uuruu uls turiig zavaaruulj buzartuulsan hun odoo namiinh ni humuus mayaglaad umuuruud l bh yum mongold uunees chuhal ajil bn mahn bolij turiin ajlaa hii enhbayar chuhaluu ard irgediin songolt chuhaluu
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
Сонин хачин