
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийгмаргааш 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Шүүх хурал өмнө нь таван удаа товлогдсон ч тодорхой шалтгаанаар хойшлогдож байсан. Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд болсон хурлын үеэр Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсноор шүүх хурлыг 14 хоногоор сунгасан юм. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн хүүхдийн бие өвдсөн тул тэрбээр Гавьяат хуульч С.Нарангэрэлийг шинэ өмгөөлөгчөөрөө сонгосон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна