
УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагаа МАН-ынхан хүлээж, уй гашуугаа гурван өдрийн турш хуралдан байж шинэ бүтэц бүрдүүлэн байж тайлахаар болсон. Гэхдээ Удирдах зөвлөлийг бүрдүүлэх шатанд зарим гишүүд нэрээ татахыг хүссэн байна. Ингэхдээ намын даргын нэр дэвшүүлсэн хүмүүсээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Удирдах зөвлөлийн гишүүнд орох бодолгүй байгаагаа илэрхийлж, нэрээ татахыг хүсч өөрийнхөө оронд орон нутгийн төлөөллийг оруулах санал гаргасан аж. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Гаргасан санал чухал байгаа хэдий ч ярьсан зарчмын дагуу нэрээ татахгүй байх нь чухал байна” гэж эрхэм гишүүнд хэлжээ. Тиймээс Б.Бат-Эрдэнэ гишүүн өөрөө хүсээгүй боловч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм. Харин “Аварга” гишүүний энэхүү шийдвэрийг магадгүй МАХН-руу урвахтай холбоотой хэмээн тайлбарлах хүн цөөнгүй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна