Мэнгэт гишүүн нам гүрийв
2012/07/27
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хоёр шатны шүүхээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төрд халдсан хэмээн үзсэн. Тиймээс түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх шийдвэр гаргасан билээ. Гэвч Мэнгэт гишүүн тас зөрж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд  хандахаар болжээ.
Тэрээр “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн шүүхэд болсон. Харьяаллаараа бол Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэх хэрэг биш. Би тэр үгийг Засгийн газрын ордонд хэлсэн. Тэгэхээр Х.Баттулгын хувьд Хан-Уул дүүргийн шүүх найдвартай байсан юм байлгүй. Тиймээс би Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Тэгэхээр би Улсын дээд шүүхийн хяналтын шүүхэд хандахаар болж байна. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Гэхдээ төрийн дампуурал, шүүхийн дампуурал, захиалгат шүүх харагдаж байна.” гэсэн байна.  Хэдийгээр Ц.Нямдорж гишүүн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүхэд гомдол гаргахаар болсон ч түүний өргөдлийг дээд шүүх есөн сараас нааш хүлээж авахгүй аж. Учир нь Улсын дээд шүүхийн шүүгчид есдүгээр сар хүртэл амарч байгаа юм байна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • нүүрэндээ ялаа суулгасан тэнэг гар бас түрээсийн байранд амьдардаг гэж тэнэгтээд байгаам даа хуульч ухаантай байж өчгөө зөв ч өгч чадахгүй
    2012 оны 07 сарын 30 | Хариулах
  • TIIM SHUU NYAMDORJ GUAIN ZOW YASAN GEJ TER LUIWARCHINGAAS UUCHLALT GUIDAG YUM BE MOROODCHIHSON YUM UNEN UG HELSEN HUND HUN OSHTEI UHER UNASAN HUND NOHOI OSHTEI GEDEG UG JINHENE UTGAARAA HERGEJCHIH YUM AA
    2012 оны 07 сарын 27 | Хариулах
  • ter muugaas vhsendee uuchlalt guiadag yum
    2012 оны 07 сарын 27 | Хариулах
  • zov shde te
    2012 оны 07 сарын 27 | Хариулах
Сонин хачин