
Улс төрд суусан шинэхэн соньхон эрхмүүдийн нэг яах аргагүй энэ хүн. “Мон-Уран”-аар овоглодог тэрээр Дундговийг харин ч нэг тэтгэж, говийн ард түмний хувьд “Баян Намсрай” бурхан мэт шүтэгдэх болсон. Мөнгөөр мөндөр яаж буулгаж болдогийг харин ч нэг харуулж яваа Б.Наранхүү гишүүн шинэхэн албандаа их хичээл зүтгэлтэй яваа харагдана лээ. Сунжирч удааширсан анхдугаар чуулганыг хүлээж суухдаа мань хүн МУ-ын үндсэн хуулийг бараг уншаад, судлаад дуусгачих шиг болсон. Түүгээр ч барахгүй шинэхэн засгийн газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд хүртэл орж ажиллахаар үүрэг хүлээсэн. Ямартаа ч Б.Наранхүү түшээ ирэх 28,29,30-нд болох Дундговь аймгийн наадам болон төвийн бүсийн даншигтай хамтатган өөрөө бас наадам хийж хэдэн нас давхиулахаар зэхэж буй гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна