Хэнд ч үл таалагдана
2012/07/26
Шинэхэн засгийн газар эмх цэгцэндээ орох болоогүй бололтой. Нөгөө лаг уриатай МАН-ынхан нь зүтгэж биш зугтаж ажиллахаар шийдсэн. Хэрэндээ л сөрөг хүчний байр сууринаас хандаж сугаа хавчин сууж байгаа нь тэр бололтой. Гэхдээ засгийн газар сөрөг хүчингүй байх нь тэнэг асуудал.Тиймээс сөрөг хүчинтэй байх ялангуяа тэр сөрөг хүчин МАН байх нь юу юунаас илүү чухал хэрэг. Тэд хангалттай сөрөг хүчин байж чадахаар бүрэлдэхүүнтэй. Өнгөрсөн жилүүдийг харж байхад АН-ынхан өөрсдөө танхимыг бас хурлыг орхиод гардаг л байсан. Төрийн ажилд саад учруулдаг л байсан. Бүр хангалттай төвөг болдог байсан. Одоо харин өөрсдөө гороо амсаж байгаа нь энэ болов уу. Хууль энэ тэрээ улаан цайм зөрчин анхдугаар чуулганаа нээгээгүй байж хуулиа батлаад эхэлсэн хүмүүс нь тэд өөрсдөө. УИХ-ын анхдугаар чуулганыг  даргалах ёстой хүн хамгийн ахмад гишүүн байна гэдгийг хэлэх нь илүүц биз. Тэгтэл яав дараагийн ахмад хүнээрээ удирдуулна гэж ирээд л АН-ынхан шинэ хууль гаргасан.  Одоо бүр өөрсдөө байнгын хороодоо бүрдүүлээд эхэллээ. Арга ч байж уу даа. Үзээгүй юм үзэж үхэр цам харайсан юм шиг гэгчээр олон жилийн дараа нэг ийм аз тохиож байгаа хойно. Тэр спикер нь бүр дүрдээ орчихсон хүлээн авалт энэ тэр хийгээд ямар ч яриа зөвшилцөл бичиг цаас болоогүй байж дарга цэргийнхээ халаа солиог хийгээд явж байгаа гээд л ирэх дөрвөн жил итгэл хүлээлгэсэн засаг төр маань замбараагүй зүгээр л урсгалаараа улс төр хийж байгаа нь хэнд ч үл таалагдана.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин