Чадсан шүү зайлуул
2012/07/26
Өнгөрсөн сонгуулиар нам нь ч тэр, өөрөө ч тэр далаараа цэвэр тавиулсан эрхмүүдийн нэг Ж.Сүхбаатар. Унасан бөх ууртай гэгчээр сонгуульд ялагдсан шалтгаанаа намруугаа чихэж шаардлага хүртэл хүргүүлж явсан удаатай. Тэгтэл мань хүн өчигдөр болсон МАН-ын хуралдаанаар яаж зүгээр суухав гэсэн шиг намын ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлсэн. Харамсалтай нь түүний хувьд энэ жил юунд ч нэр дэвшсэн унах тавилантай бололтой. Бас л унасан. Бүр сураггүй жийгдсэн. Гэвч үхтэлээ үхэр буугаа тавихгүй гэгчээр аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргад бас л санаархсан. Харин энэ удаа түүнийг намынхан нь өрөвдсөн үү, аль эсвэл тэр өөрөө уйлаад, гуйгаад өвдөг сөгдсөн үү ямар ч байсан тэр хурган ч болтугай даргийн суудалд данхайж чадсан. Чадсан шүү зайлуул.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин